
100ail.mn Хөрөнгө оруулагч нарт бизнесээ танилцуулав.
Стартап гэдэг ерөнцийн талаар зөвхөн сонсох төдий байсан би 2021 оны 9 сард Мстарс Хаб-аас Стартап бизнесүүдийг худардасгуур хөтөлбөрт урьж байна гэсэн зарыг хараад бүртгүүлэхээр шийдсэн нь саяхан мэт санагдаж байна. Тухайн хөтөлбөрт 170 гаруй бизнес хүсэлт илгээж шилдэг 38 аас 11 компанийг шалгаруулж авахад манай Цахим зуун айл платформ ХХК-ийн хөгжүүлж буй www.100ail.mn сайт шалгарсан билээ.
Бизнесийн сургууль төгсөөгүй надад бизнес гэж чухам юу болох, хэрхэн хийдэг, яаж хийдэг, яаж хөгжүүлдэг, яаж ашиг орлоготой ажиллуулдаг, яаж зах зээл дээр гаргаж ирдэг, яаж хүний нөөцөө удирддаг, яаж санхүүгээ удирддаг, яаж зорилго зорилт, стартеги, алсын хараагаа тодорхойлдог гэх мэт маш олон яаж гэсэн асуулт байсан билээ.
Энэ асуултынхаа хариултыг 5 сарын турш энэ хөтөлбөрт оролцох явцдаа салбар салбарын шилдэг бизнес эрхлэгч, туршлагатай захиралуудаас сонсох боломж олдож сонссон билээ.
Энэ хөтөлбөрийг санаачилсан МCS group болон Мстарс Тек ХХК, МCS Ventures компанийн хамт олонд талархалтай байгаа.
Мөн энэ хөтөлбөрт оролцож 2 сайхан ментортой болсон маань бас гайхалтай байсан.
Тэдгээр нь Шоппи ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзул болон Коди ХХК-ийн гүйцэтгэх захирал А. Золжаргал нар билээ.
За тэгээд маш олон шилдэг бизнес эрхлэгч нараас маш олон сайхан мэдлэг мэдээлэл авсандаа маш их баяртай байгаа. Одоо ч гэсэн тархи минь тэр их мэдээллийг боловсруулж амжихгүй л явна хэ хэ.
100ail.mn одоогийн байдлаар 2000 гаруй барааны сантай болсон бөгөөд цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Та бүхэн будаг, эмүлс, паркет плита, дээврийн төмөр гэх мэт хэрэгцээт бүхнээ 100ail.mn -ээс захиалаад авах боломжийг бүрдүүлэх гээд ажиллаж байна.
Ингээд 100ail.mn гэж юу болох хэрхэн ажиллах тухай хөрөнгө оруулагч нарт танилцуулсан бичлэгээ хуваалцья.