
Цаг хожих 10 арга
- Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөө амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно
- Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март
- Цаг үргэлж алхам алхамаар урагшил. Нэн тэргүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
- Төлөвлөгөө хийж ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.
- Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлсээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлсийнхээ ард тэмдэг тавь.
- Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлсээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж, цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээр ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
- Өнөөдөр яавал би зорилгодоо хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт 3 удаа өөрөөсөө асуу.
- Нэг дор хэд хэдэн зүйлсийг амжууллдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.
- Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэй байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
- Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр тө 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.
Уншсан номын тэмдэглэлээс надад их хэрэг болсон зүйлсээ хуваальцъя