
Улаанбаатар хот дахь Увс аймгийн залуучуудын Холбоо
Улаанбаатар хот дахв Увс аймгийн залуучуудын холбооны ээлжит бага чуулган 2021/06/16-нд төв холбооны Залуус танхимд боллоо. Увс аймгийн 19 сумын залуусын төлөөлөл хүрэлцэн ирж зарим залуус цахимаар бага чуулгандаа оролцлоо.
Чуулганы үйл ажиллагаанд МЗХ-ны удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар хүрэлцэн ирж чуулганы үйл ажиллагаанд хяналт тавьж сонгогдсон тэргүүнд тамга тэмдэг, салбарын гэрчилгээ олголоо.
Чуулганд оролцосон залуус өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоо илэрхийллээ.
Тус чуулганаар холбооны тэргүүнээр Л.Дагвасүрэнг, дэд тэргүүнээр Ц.Буянхишиг, Т.Одгэрэлийг сонголоо.