
Өнөөгийн нийгмийн төрх хувь хүний нүдээр
Монгол улс нь ардчилсан иргэний нийгэм бүтээх эрхэм зорилготой. Гэвч ардчилсан иргэний нийгэм нь хэн амьдарч чадаж байгаа нь амьдар, чадахгүй байгаа нь үх гэсэн алтан зарчимтай.
Улс төр нь ард түмнээ бодохоосоо илүү бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах шинж чанартай. Хэт баян, хэт ядуу гэсэн 2 бүлэгт хуваагддаг. Шударга ёс үгүй болсон байдалтай байна.
Төрд танилгүй бол ажил бүтдэггүй. Эмнэлэгт танилгүй бол эмчилгээ хийлгэж чаддаггүй. Цагдаа танихгүй бол төрийн хамгаалалт авч чаддаггүй гэх мэт бүх зүйл танилын шугамаар явдаг нь надад таалагддаггүй.
Монгол улсын иргэд аль нэг намд зүтгэхгүй бол болдоггүй. Ийм л нийгэм байна даа.
Тэгэхээр яах ёстой юм болоо. Өөрөө бүх зүйлээ хийх ёстой буюу амьд үлдэх хэрэгтэй гэж хүн бүр хэлнэ.
Амьд үлдэхийн тулд авилгал өгөх хэрэгтэй. Амьд үлдэхийн тулд намд зүтгэх хэрэгтэй, амьд үлдэхийн тулд эмчийг таньдаг байх хэрэгтэй. Бизнес хийхийн тулд бүгдийг өөрөө л хийх ёстой.
За яах вэ? Залуу хүний хувьд бол асуудал алга бэрхшээл гэдэг бол нэг талаараа боломж. Тэгэхээр би бэрхшээлийг давж чадна. Харин бүх хүн ингэж чадах уу гэж бодохоор арай харгис санагдаж байна.

Миний мөрөөдөж байгаа нийгэм ийм дүрэмтэй байгаа нь надад таалагдахгүй байна. Хэдийгээр хүн бүр хичээх ёстой гэж хүн бүр л хариулах байх. Гэтэл боломж гараагүй хүмүүс байж болно. Тэднийг гаргуунд нь хаяж болохгүй.
Хүн бүрт анхаарал хандуулах ёстой. Хүн бүрт санаа тавих ёстой. Энэ нь ардчилсан нийгмийн үнэт зүйл байх ёстой гэж би бодож байна.
2020 оны сүүлчээр Монгол улсад халдарч өвчин гарлаа. Энэ өвчний улмаас маш олон хүн хэцүү байдалд орж байгаа. Гэтэл төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажил шийдвэрүүд дутагдалтай санагдаж байна.
Учир юу вэ гэвэл QR код өгөх ажил маш дутагдалтай явагдаж байна. Цахим худалдааг дэмжинэ шийдвэр гаргах мөртлөө QR кодоо өгөхгүй. Зөвхөн танил тал төрийнхөн өөрсдийн сүлжээгээр зөвшөөрлөө тараана.
Хүргэлтийн үйлчилгээг дэмжинэ гэсэн мөртлөө зөвхөн төрийн шуудангийн компани нь монополь байх жишээтэй.
Мөн өдөр тутмын орлогоороо амьдардаг маш олон хүн байгаа боловч тэдний бизнесийг хаасан байдалтай.
Өвлийн хүйтэн эхэлж байхад Улаанбаатарчууд дотуур өмдөө ч авч чадахгүй байдалтай байна.
Иргэн Дагвасүрэнгийн хувийн бодол
2020 оны 12 сарын 29